read

yaruu nairag

шинэ сонгодог онолын талаархи ойлголт- Уншаарай

Шинэ сонгодог эдийн засгийн ухаан

19-р зууны эхэн үе ба 19-р зууны хоёрдугаар хагасын эдийн засгийн сэтгэлгээ

Шинэ сонгодог чиглэл бол харьцангуй арай эрт эхлэлээ тавьсан боловч 19-р зууны 30-аад жилд эдийн засгийн онол дахь маржиналь хувьсгалын үр дүнд үүссэн байна. Маржиналь гэдэг нь Францаар ахиу (нэмэгдэл) гэсэн утгатай үг юм. Маржинализмын утга учрыг дараахь байдлаар тодорхойлж болох юм.

1. Эдийн засгийн үйл явцын шинжилгээнд ахиу хэмжигдэхүүнийг ашиглах (жишээ нь ашигт чанар, ахиу бүтээмж гэх мэт)

2. Эдийн засгийн амьдралын өнгөн талын хэлбэрүүд, хүний хэрэгцээг судлах

3. Эдийн засгийн шинжлэх ухааны судлах зүйлийг ойлгох буюу хязгаарлагдмал нөөцийн хуваарилалтыг тус тус ашигладаг үзэл баримтлал юм.

Маржиналь хувьсгал нь хоёр үе шаттайгаар явагдсан бөгөөд маржиналын үүсэл нь математикч-эдийн засагчдын бүтээлүүдтэй холбоотой. Тэд эдийн засгийн шинжлэх ухаан дахь математикийн сургуулийн үндэслэгч, залгамжлагчид болж гарч ирсэн юм. Тэд өөр өөрсдийн гарч ирсэн тухайн үедээ гарсан асуудлуудыг судласан ном бүтээлүүд гаргасан төдийгүй үзэл баримтлалдаа тулгуурласан үзэл санаа онолуудыг нийтэд түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг ихээхэн бодитой үр нөлөөтэй зохион байгуулсан нь энэхүү онолын гол амин зүрх нь байсан гэж хэлж болно. Мөн энэхүү онолыг хэд хэдэн талаас нь харж боломжит бүх хувилбарууд дээр үндэслэн үе үеийн эдийн засагчид өөр өөрсдийн онолоо гарган улам баяжуулан хөгжүүлж байснаараа эдийн засгийн түүхэнд Шинэ сонгодог онол хэмээн тэмдэглэгдэн үлджээ.

19-р зууны эхний хагасын эдийн засгийн сэтгэлгээ буюу маржиналь хувьсгалын үр дүнд үүссэн шинэ сонгодог чиглэлийн эхлэл

1. Франц улсын математикч, философич,профессор Антуан Курно(1801-1877) Баялагын онолын математик зарчмуудын судалгаа (1838) ном

Энэ номыг эдийн засгийн үзэгдлийг математик аргуудын тусламжтайгаар судласан анхны онол гэж үздэг бөгөөд Курно нь эдийн засгийн шинжлэх ухааны түүхэнд анх ахиу орлого, ахиу зардлын ойлголтыг ашиглаж монополийн ашгийг хамгийн их байлгах загварыг санаачилсан ба монополийн нөхцөлд ашгийг хамгийн их байлгах нь ахиу орлого, ахиу зардалтайгаа тэнцүү үед боломжтой гэж үзсэн.

2. Немцийн эрдэмтэн, эдийн засагч, хуульч Герман Генрих Госсен(1810-1858) Нийгмийн солилцооны хуулийн хөгжилт ба эндээс урган гарч байгаа нийгмийн худалдааны дүрэм(1854) эрдэм шинжилгээний ажил

Энэ ажилд хамгийн их ашигт чанарын үзлийн үүднээс худалдааны асуудлыг тайлбарлахыг оролдсон ба Госсены гол сургаал бол ахиу ашигт чанарын онолын гол зарчимууд, хийсвэр үнэ цэнийн онолын ерөнхий үндсийн математик боловсруулалт юм. Тэрээр хүний зан чанарын гол өдөөгч бол хамгийн их ашигт чанарыг олж авахын төлөө эрмэлзэх явдал мөн. Иймд шинжлэх ухааны үндсэн зорилт бол ашигт чанар буюу жаргал цэнгэлийн ерөнхий дүнг нэмэгдүүлэх дүрмийг нээхэд оршино гээд тэрээр хоёр хууль томъёолж энэ зорилтоо шийдвэрлэсэн байна.

1. Нэг тасралтгүй хэрэглээнд дараачын нэгж бүтээгдэхүүнийх нь ашигт чанар буурах ба давтан хэрэглэх үед анхны нэгж бүтээгдэхүүний ашигт чанар буурах.

2. Таваарын үнэ ба мөнгөн дүн бол хэрэглээг хязгаарлаж буй гол хүчин зүйл мөн. Хэрэглээний хамгийн оновчтой хувилбар бол тухайн таваарыг худалдан авахад зарцуулж байгаа сүүлчийн мөнгөн нэгжээс олж авах ахиу ашигт чанарын хоорондын тэнцвэр бий болох үед тогтож байдаг. Эдгээр хуулиуд нь өнөөдөр эдийн засгийн шинжлэх ухаанд ялангуяа эрэлт, нийлүүлэлт, үнэ бүрдэлтийг тайлбарлахад өргөн ашиглагдаж байна.


Маржиналь хувьсгалын нэгдүгээр шат (19-р зууны 70-аад он)

1. Английн эрдэмтэн Манчестер, Лондонгийн их сургуулийн учир шалтгааны ба эдийн засгийн ухааны профессор, эдийн засгийн шинжлэх ухааны математикийн сургуулийг үндэслэгч, ахиу ашигт чанарын онолыг үндэслэгчдийн нэг Угльям Стенли Джевонс (1835-1882) Улстөрийн эдийн засгийн ухааны онол(1871) ном

Уг номонд эдийн засгийн гол асуудал хэрэглээний судалгаа хийсэн ба тэр хэрэглээний үндсэн хууль бол ашигт чанар буурах хууль гэж тодорхойлсон.

2. Австрийн эрдэмтэн Австрийн сургуулийг үндэслэгч Карл Менгер (1840-1921) Улс төрийн эдийн засгийн ухааны үндэслэл(1871)

Судалгааны гол объект нь хэрэгцээ юм. Хэрэгцээ хүний физилогийн тэнцвэрийг зөрчснөөс үүссэн ханагдаагүй хүсэл буюу таатай бус сэрэл гэж тодорхойлж энэ нь хязгаарлагдмал нөөцийг оновчтой хуваарилах зорилтыг нэгдүгээрт тавих онолын үндэс болсон юм.

3. Францын эрдэмтэн эдийн засагч, Лозаны сургуулийг үндэслэгч Леон Вальрас (1834-1910)

Маржиналист хувьсгалын хоёрдугаар шат (19-р зууны 90-ээд он)

1. Английн эрдэмтэн Кембриджийн их сургуулийг үндэслэгч, тус сургуулийн улс төр, эдийн засгийн ухааны профессор Альфреда Маршалл(1842-1938)

2. АНУ-ын эрдэмтэн Колумбийн их сургуулийн профессор, эдийн засагч Америкийн маржинализмыг манлайлагч Бейста Кларк (1847-1938)

Австрийн сургууль, ахиу ашигт чанарын онол

Австрийн сургууль нь сонгодог улс төрийн эдийн засгийн ухаанаас эдийн засгийн категориудын нэр томъёогоор өөр бөгөөд хэрэгцээний өртөг, ашигт чанарт суурилдаг ба өртгийн цорын ганц эх булаг бол хөдөлмөр гэж үздэг. Маржинализмын төв цэг бол баялагын үнэ цэнийн онол буюу ахиу ашигт чанарын онол юм. Ашигт чанар нь баялагын тоо, нөөцөөс функциональ хамааралтай байдаг. Баялагын тоо хэмжээ хувь хүний хэрэгцээнээс бага байгаа цагтаа үнэт чанарыг агуулж байдаг. Эд юмсын үнэ цэнэ нөөцийн сүүлчийн нэгжийн ашигт чанарын хэмжигдэхүүнээр тодорхойлогддог. Сүүлчийн нэмэгдэл ашигт чанарыг Австрийн сургуулийн төлөөлөгч Ф.Визер ахиу ашигт чанар гэж нэрлэжээ.

Сургуулийн үүсэл хөгжил нь К.Менгер, Ф.Визер, Е.Бем Баверк нарын бүтээлүүдтэй холбоотой юм. Хэрэгцээ нь хүний физиолгийн тэнцвэрийг зөрчсөнөөс үүссэн хангагдаагүй хүсэл буюу таатай бус сэрэл гэж Менгер үзсэн. Бем Баверк нь үнэ нь баялагын үнэ цэнийн хийсвэр үнэлгээнээс хамаардаг ба хийсвэр үнэ цэнэ бол ахиу ашигт чанар тухайлбал, тэдгээрийн нөөцөнд байгаа сүүлчийн баялагын ашигт чанараас уламжилна. Ахиу ашигт чанар нь баялагын тоо ба хувийн хэрэглээний эрчмээс хамаардаг гэж үзсэн. Ф.Визер нь хэрэглээний зүйлийн үнэ цэнийн тодохой хэсэг нь үйлдвэрлэлийн процесст оролцдог альнэг бүтээлч баялаг болох хөдөлмөр ,капитал, газарт онож шингэх ёстой гэж үзжээ. Өөрөөр хэлбэл тэр ахиу ашигт чанарын онолыг үйлдвэрлэлийн гурван хүчин зүйлийн онолтой нэгтгэх зорилго тавьсан байна. Австрийн сургууль нь үйлдвэрийн зардал, ашиг, хүүгийн асуудалд хандахдаа ахиу ашигт чанарын онолыг тодорхойлохоос урган гарсан байна. Австричууд Марксын жишээг дагаж бүх зүйл нэгээс эхлэдэг гэсэн зарчмыг хэрэглэн үнийн нэгдмэл үндэслэлийг хайсан байна. Тэд тийм үнэ цэнийн эх булаг бол ашигт чанар гэж авч үзсэн. Энэ сургуулийн нааштай тал бол хэрэглэгчийн эрэлтийг таваарын үнэтэй харилцан холбоонд авч үзэж зах зээлийг бүхэлд ньхөгжүүлэхэд гол ахаарлаа хандуулсан байна. Энэ асуудлыг судлахгүйгээр үнэ бүрдэлтийн асуудлыг шийдвэрлэх бололцоогүй юм.

Лозаны сургууль

Швейцарийн Лозаны сургууль бол маржинализмын хоёрдугаар сургааль юм. Вальрас нь тус сургуулийн үндэслэгч бөгөөд эдийн засгийн ерөнхий тэнцвэрийн тогтолцоо гэсэн нэрийн дор улс, ард аж ахуйн, эдийн засгийн математикийн ерөнхий загварыг зохиосон юм. Түүнийг заримдаа нөхөн үйлдвэрлэлийн бүдүүвч гэж нэрлэсэн байдаг. Энэхүү загварт

1. Таваарын эрэлт, нийлүүлэлтийн тэнцлийн үндсэн нөхцөлүүдийг томъёолсон.

2. үйлдвэрлэл, гүйлгээний эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн хоорондын харилцан холбоог тэгшитгэлийн системээр бичсэн.

Энэ загвар нь төгс өрсөлдөөний нөхцөлөөр хийгдсэн байдаг бөгөөд зорилт нь бол олон тооны зах зээл байгаа үеийн үнийн тогтолцооны үйлчлэлийн ерөнхий хуулийг ашиглахад оршсон байна. Загварын үнэт зүйлс нь:

1. Улс ард аж ахуйд хойшлуулашгүй чухал шаардлагатай зорилтыг дэвшүүлэн тавьсан.

2. Ерөнхий тэнцвэр оршин байх бүрэлдэхүүн элемент болох үнэд хандах хандлагыг зааж өгсөн байна.

Энэхүү үзэл санааг тус сургуулийн улс төрийн эдийн засгийн ухааны профессор Парето хөгжүүлэн 1906 онд Улс төрийн эдийн засгийн ухааны курс гэсэн ном хэвлүүлсэн байна.

Паретогийн арга зүйн онцлог бол нийгмийн үзэгдлүүд дэх шалтгаан үр дагаврын хамаарлыг үгүйсгэх явдал байв. Тэрээр зах зээлийн тэнцвэрийн судалгааг үргэлжлүүлсэн бөгөөд эдийн засгийн ухаанд үр ашиг нэрээр орсон оновчлолыг тодорхойлсон юм. Түүний мөн чанар нь аж ахуйн системийн эдийн засгийн үр ашиг бол ядаж нэг хүний хэрэгцээг хангах түвшинг нэмэгдүүлэх бололцоогүй үед нөгөөгийнх нь байдал муудах нөхцөлгүй байх тийм төлөв байдал мөн гэж томъёолсон. Сонголтын асуудалтай холбогдсон микро эдийн засгийн үйл явцыг судлахад шинэ сонгодог сургуулийг ялангуяа ялгаагүйн муруйг өргөн дэлгэр ашигладаг байна.

Кембриджийн сургууль

19-р зууны эцэс гэхэд том капиталист үйлдвэрийн газрууд үүсч, монополууд төрж, фирмийн эдийн засгийнг үр ашигтай хөтлөх бодлого болвсруулах асуудал нэн тэргүүнд тавигдсан нь энэ сургуулийг үүсэх шалтгаан болжээ. Энэ сургуулийн үндэс нь маржинализмын номлол юм. Тус сургуулийн хамгийн гол төлөөлөгчнь түүгийг үндэслэгч профессор Альфреда Маршалл байсан ба гол бүтээл нь Эдийн засгийн шинжлэх ухааны зарчмууд юм. Тэрээр эдийн засгийн хууль гэдэг бол мөнгөөр хэмжигдэж болох хүний зан төлөвт хамаарах нийгмийн хууль мөн гэж тодорхойлжээ. Бүээлч ба бүтээлч бус хөдөлмөрийн тухай асуудал тавьж хэрвээ өөрийнхөө хэрэглэх хшрээнээс илүү үр дүнд хрч байвал аливаа хөдөлмөр бүтээлч байна гэж үзсэн. Хуурамч рент гэдэг нь хүний бүтээсэн болон бусад үйлдвэрлэлийн багаж хэрэгслээс бий болгож байгаа орлого, үр дүнтэй эрэлт гэдэг нь худалдаачид бараагаа худалдахаар тохирч байгаа үнийг хэлдэг гэсэн категориудыг эдийн засгийн шинжлэх ухаанд оруулсан байна.

Маршалл эрэлт нийлүүлэлт категорийг хооронд нь салгалгйгээр үнийн төвшинд нөлөөлж байгаа ижил үйлчлэл бүхий бүхий хүчин зүйлүүд гэж тэдгээрийн харилцан үйлчлэлийг авч үзсэн юм. Түүнийг эрэлт нийлүүлэлтийн онол дахь хайчны ир категори гэж нэрлэдэг. Маршалл эрэлт, нийлүүлэлт категорийн тооны ба чанарын тодорхойлолтыг өгсөн. Чанарын талаасаа тэдгээр нь сэтгэл зүйн буюу худалдан авагчын баялаг олж бэлтгэх хүсэлд үндэслэнэ. Гэхдээ гол төлөв хөдөлмөрийн хүнд бэрх байдал, капиталын хохирлоос үүсэх тааламжгүй байдлыг даван туулах шаардлагаас үүснэ. Энэн нь Сениорын үзэл юм. Маршалл эдгээр эдгээр категорийн тооны тодорхойлтыг үндэслэхийн тулд эдийн засгийн түүхэнд цоо шинээр “эрэлтийн үнэ”, “нийлүүлэлтийн үнэ” гэдэг категориудыг бий болгосон юм. Маршалл эрэлтийн үнэ гэдэгт худалдан авагч ямар нэг таваарын ашигтай чанараас үндэслэн түүнийг худалдан авахдаа төлөхөөр зөвшөөрч байгаа хамгийн дээд үнийг хэлнэ гэж ойлгосон байна. Үүнийхээ дараа тэрээр эрэлтийн муруйн графикыг байгуулж эрэлтийн хуулийг томъёолсон юм. Энэ хууль бол таваарын үнэ буурах үед эрэлт өсч, үнэ өсөх үед эрэлт буурах зүй тогтолыг илэрхийлдэг. Цааш нь Маршалл үнэд бас эрэлт нөлөөлдөг төдийгүй урвуу хамааралтай байна гэдгийг харуулсан байна. Үүнтэй холбоотойгоор тэрээр эрэлтийн мэдрэмжийн ойлголтыг боловсруулсан юм. Энэ нь зөвхөн үнийн онолд төдийгүй эдийн засгийн шинжлэх ухаанд үлэмж чухал хувьнэмэр болсон гэж үздэг бөгөөд эрэлтийн мэдрэмж гэдэг нь эрэлтийн хэмжээ ямар нэг хэмжээгээр өсч буурахад таваарын үнэ ямар байдлаар нэмэгдэж багасах тухай асуудлыг илэрхийлдэг байна. Хэрвээ үнэ буурахад яг түүнийг дагаж эрэлт өсч байх бөгөөд энэ үед олох ерөнхий орлого нь өөрчлөгдөхгүй байвал түүнийг нэгж мэдрэмж гэнэ. Хэрвээ үнэ хямдрах ньэрэлтийг багаар өсгөж байвал мэдрэмжгүй эрэлт гэнэ. Маршалл энэ асуудлыг шийдсэний дараа нийлүүлэлтийн үнийн судалгаанд шилжин орсон байна. Тэрээр үнэ ба үйлдвэрлэлийн зардлыг бодолцсон таваарын нийлүүлэлтийн ба үнийн хооронд функциональ хамаарал тогтдог. Үйлдвэрлэлийн зардлыг бодолцсон таваарын нийлүүлэлт гэдэг нь тухайн төрлийн таваарын таваарын хамгийн сүүлчийн нэгжид ногдох зардал буюу ахиу зардлыг хэлнэ гэж тодорхойлжээ.

Тэр ахиу зардлыг авч үзэж тэр нь үнийн үндэс биш харин хамгийн бага үнийн үндэс гээд нийлүүлэлтийн үнэ гэж нэрлэсэн байна. Нийлүүлэлтийн үнэ гэдэг нь худалдагч тухайн үнээр тооны таваарыг худалдахыг зөвшөөрч буй хамгийн бага үнийг хэлнэ гэжээ. Ингээд Маршалл нь эрэлт нийлүүлэлт тэнцвэртэй байгаа цагт нэг хугацаанд үйлдвэрлэж байгаа таваарын тоо тэнцвэрт тооны таваар болох ба харин ийм үнийг тэнцвэрт үнэ гэнэ. Ийнхүү эрэлт нийлүүлэлтийн талаар Маршаллын хийсэн шинжилгээ нь тэнцвэрт үнийн онолд үэлмж том хувь нэмэр оруулсан юм. Цааш нь микро эдийн засгийн порцессийн шинжилгээндээ хуваарилалтын харилцааны асуудалд хандсан байна.

Маршаллын судалгааны гол объект нь цалин, нийлүүлэлтийн орлого, хүү, рент байсан. Мөн Маршалл ашгийн дундаж нормыгн хуулийг үгүйсгэсэн бөгөөд энэ хууль макро төвшинд хэрэглэгддэг гэж гээд энэ чиглэлийн төлөөлөл болж чадах тухайлбал салбарын дундаж үзүүлэлтэдхүрсэн фирмийн макро эдийн засгийн үндэслэгч болсон юм. Мөн Маршаллыг үйлдвэрийн удирдлагын хүрээний ажилтнуудын үйл ажиллагааг өндрөөр үнэлсэн хүн гэлцдэг байна. Тэр удирдлагыг боловсронгуй болгох, энэ чиглэлээр мэргэших явдал ньхөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, үйлдвэрийн үр ашгийг нэмэгдүүлэх чухал хүчин зүйлгэж үзсэн. Маршалл капиталын хүү болох хүлээлтийн төлөө авч буй шагналыг (Сениорын дэвшүүлсэн) тэвчихгэсэн нэр томъёог илүү оновчтой болгож хүлээлт гэсэн нэр томъёогоор сольжээ.

Хуримтлалыг эрэлтйин үнэ буюу ирээдүйд капиталын хүү хэлбэрээр өсгөж болох мөнгө хэмээн үзсэн бөгөөд мөн эцсийн зорилго гэдэг нь тухайн фирмийн тэнцвэрт нөхцөл оршин байх үед хүрэх явдлыг хэлнэ. Ийм болохоор нийгэм ч тэнцвэрт байдалд хүрч болно. Үүний тулд мөнгө зээлийн системээр дамжуулан эдийн засгийг хангалттай зохицуулах хэрэгтэй гэсэн юм.

Гэвч энэ хандлага нь нийгмийг улс ардын аж ахуйн цогцолборыг хөгжүүлж чадах бүх хангалттай нөхцөл болж өгч чадахгүй. Ер нь микро эдийн засгийн онолыг хэт туйлчилж авбал эдийн засгийн үлэмж буруу үр дагавар бий болдог. Эдийн засгийн онолд Маршаллын сургаал нь микро эдийн засгийн онолыг туйлчлан үзсэн чиглэл гэж үздэг. Маршаллын санаачлагаар 1907 онд Улс төрийн эдийн засгийн ухаан гэсэн нэр томъёог экономикс гэсэн нэр томъёогоор сольжээ. А. Маршаллыг нас барсны дараа Артур Пигу Кембериджийн сургуулийг (877-1959) толгойлжээ.

Б.Кларкийн эдийн засгийн сургааль

АНУ-д 19-р зууны сүүлийн дөрөвний нэгд хөдөлмөрийн асуудал гэж нэрлэгдсэн нийгмийн хурц асуудал үүссэн байна. Энэ үеийн эдийн засгийн сэтгэлгээний гол төлөөлөгч нь Колумбын их сургуулийн профессор Джон Бейэнс Кларк (1847-1938) болжээ. Тэр Америкын эдийн засгийн нийгэмлэг байгуулах асуудлыг санаачлагчдын нэг бөгөөд хожим түүний гуравдахь ерөнхийлөгч болсон байна. Кларк энэ нийгэмлэгийн тунхаглалыг 1885 онд бичиж, түүндээ хөдөлмөр, капиталын хоорондын мөргөлдөөн нь нийгмийн асар олон асуудлыг бий болгож байна. Бид тэдгээрийг шийдвэрлэхийн тулд шашин төр, шинжлэх ухааны хүчийг нэгтгэхийг шаардаж байна гэж тооцож байгаа юм гэжээ. Түүнийг өнгөрсөн зууны эцэст Америкын маржинализм, шинэ сонгодог чиглэлийг үүсгэн бүрдүүлсэн гол хүн гэж тооцдог.

1899 онд түүний гол бүтээл болох “Баялагын хуваарилалт” гэсэн номондоо хөдөлмөрийн мөлжигчид болон нийгмийн орлогыг шударгаар хуваарилах талаар бичсэн байна.

Кларк улс төрийн эдийн засгийн ухааныг гурван хэсэгт хуваажээ. Үүнд:

1. Универсал эдийн засаг

2. Нийгэм эдийн засгийн статистик

3. Нийгэм эдийн засгийн динамик

Энэ хуваасан гурван хэсгээрээ 3-н үндсэн бүтээл гаргасан байна.

“Баялагын философи” 1886 он

Нэгдүгээр хэсэг болох универсал эдийн засгийн тухай.

Тэр энэ хэсэгтээ аж ахуйн үйл ажиллагааны ерөнхий буюу байгалийн хуулиудыг судлахад зориулсан байна. Түүндээ Кларк ахиу ашигт чанарын хууль, хөдөлмөрийн бүтээмж, капитал буурах хууль, хүн амын хуулийг авч үзсэн ба Кларкынхаар эдгээр хуулиуд нь байгаль, хүмүүсийн харилцах харилцааг илэрхийлдэг байна.

“Баялагын хуваарилалт” 1899 он

Хоёрдугаар хэсэгтээ Кларк статик салбар дахь эдийн засгийн онол тухайлбал нийгмийн тэнцвэрт байдал, тайван үе, хөгжил байхгүй үеийн эдийн засгийн онол гэдгээр авч үзжээ. Энэ төлөв байдалд үйлдвэрлэлийн хүчин зүйл бүрт түүний оролцолгоонд нь тохируулсан шагнал олгох ёстой гэж үзжээ. Энэ судалгаа нь ахиу ашигт чанарын ба бүтээмж бууруулах хуулийн үндсэн дээр хийгджээ. Энэ хандлагаа цалин, хүү, рентийг авч үзэхэдээ мөн ашигласан байна. Кларк цалин бол ажилчны ахуйн хөдөлмөрнийн бүтээмжээр тодорхойлогдоно гэжээ.

Кларкын судалгаа нь:

Үйлдвэрийн газарт ашиглаж байгаа капиталын хэмжээ, техникийн өөрчлөөгүй байх үед шинээр нэмж орсон ажилчин нь хөдөлмөрийн бүтээмжийг бууруулахад хүргэдэг юм. Ялгаагүйн бүсэд хамаарч байгаа ажилчны хөдөлмөрийн бүтээмжийг ахиу хөдөлмөрийн бүтээмж гэж нэрлэдэг. Ялгаагүй бүсээс цааш гарсан хөдөлмөрийн бүтээмж нь капиталын алдагдалд хүргэнэ гэсэн дүгнэлтэд хүргэсэн байна.

Эндээс Кларк нь цалингын хэмжээ хөдөлмөрийн бүтээмж, ажил эрхлэлтээс хамаарна. Хэдий олон ажилчин ажиллана, төдийчинээ хөдөлмөрийн бүтээмж буурна, цалин багасна гэсэн дүгнэлтийг хийжээ. Кларк өөрийн гаргасан солигдолтын онолоосоо их биш хэмжээний баялаг бүтээж байгаа үедээ ажилчид бүтээсэн баялагаа бүрэн авцгаадаг. Ийм тохиолдолд нийгмийн организмын тогтворт байдал хангагддаг гэдэгт бүрэн итгэсэн байна. Ийм учраас тэдэнд нийгмийн хувьсгал хийхийг эрмэлзэх шаардлага юунд байх бэ? гэсэн юм. Кларкын боловсруулсан ахиу бүтээмжийн үзэл баримтлал нь барууны эдийн засгийн сэтгэлгээнд том хувь нэмэр болсон гэж үздэг. Өөрөөр хэлбэл ахиу бүтээмжийн онол нь орлогыг бүрдүүлэх удирдлагын зарчим болсон юм.

Америкийн институционализм

19-р зууны эцэс 20-р зууны эхэнд чөлөөт өрсөлдөөний капитализм монопольт шатандаа урган орсон байна. Үйлдвэрлэл капиталын бөөгнөрөл хүчтэй болж банкны капиталын төвлөрөл үлэмж ихэссэн байна. Капиталист тооцооны үр дүнд нийгмийн хурц зөрчил үүсэж, “дунд ангийн” сонирхол үлэмж хохирол амссан байна. Энэхүү бодит байдал нь эдийн засгийн онолд цоо шинэ чиглэл институционализмыг бий болоход хүргэжээ. Энэ чиглэл нь монопольт капиталыг шүүмжлэх, эдийн засгийг өөрчлөн байгуулах замаар ажилчин ангийг хамгаалах тухай үзэл бодлыг боловсруулсан байна.

“Институционализм” хэмээх нэр томъёо нь (institutio) латин хэлний зан заншил, сургамж заавар гэсэн үгтэй утга нэг үг юм. 20-р зууны 20-30-аад онд АНУ-д өргөн дэлгэрсэн байна. Институционализмын төлөөлөгчид нь нийгмийн хөгжлийн хөдөлгөгч хүч нь институтууд юм хэмээн доорхи байдлаар авч үзсэн байна.

1. Нийгмийн институт тухайлбал өрх гэр, төр, монополь, үйлдвэрчний эвлэл, өрсөлдөөн, хууль эрх зүйн норм гэх мэт

2. Нийгмийн сэтгэл зүй тухайлбал зан үйл, сэтгэлгээний чадвар хэвшил, уламжлал, дадал заншил гэх мэт

Нийгмийн сэтгэл зүйн илрэх хэлбэр нь хувийн өмч, татвар, зээл, ашиг, худалдаа гэх мэт эдийн засгийн категориуд юм. Институционалистуудын шинжилгээний объект нь нийгмийн сэтгэл зүйн аажим хувьсал юм.

Судалгаа

Шинэ сонгодог онолын төлөөлөгч Алфред Маршаллын талаар товчхон

Аkeynesлфред Маршалл нь өнөөгийн стандарт онолын үндсийг тавьжээ. Энэ үед эдийн засгийн хямрал болон социал хямрал зөрчил, англи орныг нөмрөн балмагдуулж байлаа.

Алфред Маршалл нь 1842 оны 7-р сарын 26-нд Лондон хотноо төржээ. Түүний эцэг Вильям нэгэн банкинд кассчин хийдэг байжээ. Эцэг нь нилээн хуучинсаг үзэлтэй хүн байсан бөгөөд хүүгээ номын хүн болгохоор шийдэж байжээ. Энэ нь хүүд таалагдаагүйн улмаас гэрээсээ 19 настайдаа зугтан тэрээр 1861 онд Кембриджийн Ст.Жоны Математикийн коллежд элсэн оржээ. 4-н жилийн дараа төгсөн Германд хэсэг суралцсаныхаа дараа 1868 онд Кембриджд “ Ёс суртахууны шинжлэх ухаан”-ы доцентоор томилогджээ.

Маршалл юуны түрүүн мөнгийг асар их сонирхож байсан бөгөөд түүний онолоор бол мөнгөний хэмжээг ихэсгэснээр үнэ өсөх бөгөөд харин барааны хоорондын харьцаанд энэ нь нөлөөлөхгүй гэж үзсэн. Тэр сонгодог онолчдын олон санаа бодлыг системчлэж улмаар бараа бүтээгдэхүүний болон мөнгөний зах зээлүүдийн эсрэг, тэсрэг байдлын тухай онолоо гарган авчээ. Боломжтой үед тэр өөрийн судалгаагаа амьдралтай холбон үзэх үүднээс сонирхож буй асуудлынхаа дагуу үйлдвэр пүүсүүд дээр очин үйлдвэр эрхлэгч болон ажилчидтай уулздаг байсан байна. Аж үйлдвэржсэн Англи орны ерөнхий цогц бодит байдлыг загварчлахын тулд тэр эдийн засгийн үйл явцын анализ дээр голлон тулгуурладаг байв.Кембриджд 9 жил болсны дараа Маршалл 1877 онд өөрийн нэгэн оюутан Мари Пелеутай гэрлэжээ. Ингээд Бристолын “Коллеж” их сургуулийн захирлаар ажиллажээ. Маршалл идеалист байлаа. Тэр “хөгжингүй капитализм”-д итгэж байсан. Уг нийгэмд үйлдвэр эрхлэгч нь аж ахуйч тооцоотой ажиллахын зэрэгцээ зүгээр л нэг ашгийн хойноос хөөцөлдөөд байх биш харин ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарах учиртай байв. 1908 онд профессор маань тэтгэвэрт гарсан бөгөөд шавь Артур Черчиль Пигоу залгамжилжээ. Үүнээс 5 жилийн өмнө бусад факультетийн эсэргүүцлийг сөрөн байж эдийн засгийн тэнхимийг нээжээ. Тэр 1924 оны 7-р сарын 14-нд таалал төгссөн байна. Түүний тухай эдийн засагчдийн дунд “Чи юуг судлаж байна вэ? Хамаагүй Маршаллын онолд бүгд байж л байгаа” гэсэн хэлц үг гарч байжээ.

Маржиналист хувьсгал

Маржиналист хувьсгал гэсэн нэр томъёо нь 19-р зууны 70-аад оны эхэн үеийн нээлтүүдээс хамаарахгүйгээр бараг энэ үетэй холбоотойгоор ашиглагдаж иржээ. Ахиу ханамж буурах зарчмыг Жевонс, Менгер, Вальрас нар боловсруулсан нь тэнцэлт (статик) микро эдийн засгийн шинэ хэлбэрийг бий болгох тулгуур элемент бий болсон байна. Энэ нь эдийн засгийн сэтгэлгээний түүхэнд гарсан гаргууд нээлт бөгөөд үнэндээ Манчестр, Вена, Лозаннид гурван өөр газар, өөр өөр нөхцөлүүдэд нэг цаг хугацаанд санамсаргүйгээр нэгэн санааг гаргаж ирсэн байна. 19-р зууны 60-аад оны үеийн Англи, Австри, Швейцарийн эдийн засгийн хөгжлийн түвшин нилээд ялгаатай байсан байна. 1870-аад оны сүүлчээс шинжилгээний хүрээний гадна үйлчилж буй тодорхойлогч нь эхлэлээсээ хамааралгүй байх үйлдвэрлэлийн хүчин зүйлийн хэд хэдэн өгөгдлүүдийг эдийн засагчид гарган ирсэн.

Эдийн засгийн асуудлын мөн чанар нь хэрэглэгчдийг хэрэгцээт зүйлсээр хангадаг өрсөлдөгчдийн хооронд тухайн үйлдвэрлэлийн хүчин зүйлийг хамгийн оновчтойгоор хуваарилах нөхцөлийг эрэлхийлэхэд оршино. Энэ нь үйлдвэрлэлийн орцын тоо ба чанарыг дээшлүүлэхэд чиглэгдэж, эцсийн үр дүнд эдийн засгийн аж байдлыг хөгжүүлэх үндсэн нөхцөл болно гэж үзсэн. Ингээд тэд эдийн засгийн шинжилгээн дэх ахиу орлуулалтын ойлголтыг ихэвчлэн матетематик аргаар тайлбарлаж байжээ. Ийнхүү 1870-аад оноос хойш эдийн засгийн шинжлэх ухаан голлох үүргийг математик гүйцэтгэх болсон. Сонгодог сургуулийн эдийн засагчдын бүтээгдэхүүний үнэ буюу “ердийн” түвшин гэж нэрлэгдсэн зүйлнь үйлдвэрлэлийн 3-н зүйлс(газрын рент, хөдөлмөрийн хөлс, капиталын өртөг)-ийг урамшуулж байдаг гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд эдгээрээс салаалсан онолуудыг гарган ирж байсан.

Сонгодог чиглэлийнхэн үйлдвэрлэлийн ахиу зардал дунджаас хэлбийх үед хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг ихээр бий болгож байдаг гэсэн үүднээс өртгийн тухай 2 онол гаргасан байна. Үүнд:

1. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэ нийлүүлэлтийн нөхцөлөөс шалтгаална.

2. ХАА-н бүтээгдэхүүний үнэ үйлдвэрлэлийн хэмжээнээс болж өөрчлөгдөнө. Тэгэхээр энэ нь эрэлтийн шинж чанараас шалтгаална.

Энэ нь өөрөөр хэлбэл ажилчны хэрэглээний товарын ихэнх хэсэг нь ХАА-н бүтээгдэхүүн байна, бодит цалин хөлс нь “ газрыг боловсруулах хязгаарт байдлаас шалтгаална. Эндээс цалин хөлс нь мөн ХАА дахь өрөнгө оруулалтын мөчлөгийн үргэлжлэх хугацаанаас хамаарна гэсэн үг юм. Иймэрхүү хэлбэрээр урт хугацаанд сонгодог системд цалин хөлс нь капиталын хуримтлалын хурдцаас шалтгаална. Өөрөөр хэлбэл юуны түрүүнд капитал хуримтлал нь эрэлтийн байдлаас шалтгаална.

Шинэ сонгодог онол нь нэгдмэл зарчмын үндсэн дээр бүтээгдэхүүний ба хүчин зүйлийн үнийг тайлбарлах асуудлаар нэгдмэл эмх цэгцтэй нилээд өндөр түвшинд хүрч чадсан юм.

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)